TERMS OF USE
1. Болор толины хэрэглээ
Хувийн болон албаны хэрэглээнд bolor-toli.com үйлчилгээ төлбөргүй. Энэ үйлчилгээг төлбөртэйгээр гуравдагч этгээд рүү дамжуулах хориотой.
2. Хариуцлага
Болорсофт нь Болор толиноос санал болгож буй үг, өгүүлбэр, ухагдахуунууд болон хэлц зэргийн үнэн зөв байдалд хариуцлага хүлээхгүй.
Болорсофт нь www.bolor-toli.com сайтанд буй вэб холбоосууд, сурталчилгаа баннэруудтай холбогдсон вэб хуудаснуудын агуулгад хариуцлага хүлээхгүй. Түүний агуулгыг тухайн холбогдсон вэб сайт өөрөө хариуцана.
Болор толь хуудсанд буй хэлэлцүүлэг/форум хуудсанд буй сэдвүүдийн агуулгад хариуцлага хүлээхгүй. Түүнийг тухайн сэдвийг бичсэн хүн хариуцана.
3. Оюуны өмч
Болор толийн хэрэглэгчдээс толь бичигт оруулсан үгс (Crowdsourcing) тус толь бичигт шалгагдаж нэмэгдсэн бол энэ нь Болорсофт ХХК-н өмч болно.
4. Мэдээллийн нууцлалт
Болор толь хуудсанд бүртгүүлээгүй хэрэглэгчийн мэдээллийг Болор толь хэзээ ч авахгүй. Хэлэлцүүлэг болон үгийн баялаг сайжруулах, эсвэл ирээдүйн ямар нэг үйлчилгээнд хэрэглэгч бүртгүүлэх шаардлага гарах бөгөөд тухайн хэрэглэгчийн мэдээллийг Болор толь баг чанд сахин хадгалах бөгөөд ямар нэг өөр зорилгоор ашиглахгүй. Мөн бүртгүүлсэн хэрэглэгчийн мэдээллийг гуравдагч этгээдэд хэзээ ч дамжуулахгүй. Бүртгэгдсэн хэрэглэгч хэзээ ч өөрийн хувийн мэдээллээ устгах эрхтэй.